Дуучин Б.Амархүү, Азийн Топ модель О.Ариунзул нар багагүй хугацаанд үерхэж байгаад сая хүүхэдтэй болж өнөр өтгөн айл болсон билээ. Он солигдохоос өмнө хайраараа жигүүр хийж байгаа хосууд маань “TV ZONE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Өнөр өтгөн гэр бүлтэй болох хүсэлтэй дуучин залуу маань сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “…Төрөх үед нь гурван талаас нь бичлэг хийж, эхнээс тэр бүхнийг хамтдаа туулсан болохоор өөрийнхөө хүслийг тулгахгүй. Хүн болгонд өөрийнхөө төрсөн өдрөөр аав болох боломж байдаггүй шүү дээ. Ийм нандин бэлгийг надад өгсөн болохоор бурхны заасан зураг төөргөөр л явна” хэмээн хэлжээ. Үнэхээр төрөх үхэх хоёр адилхан гэдэг шүү дээ. Төрөх үед хамтдаа байвал эрчүүд маань олон зүйлсийг ойлгож гэр бүлийнхээ төлөө зүтгэх байх гэж олон бүсгүйчүүд маань хүсдэг нь үнэн. Хайраар гэрэлтсэн гэр бүлдээ аз жаргал хүсье?