Өөрийнхөө хүүг гудамжинд зарахыг оролджээ

11204924_1073767932675023_7571172566079552627_nХятадын Ченгду мужийн гудамжинд 29 настай залуу өөрийнхөө дөрвөн сартай хүүг зарахаар оролджээ. Залуу болон түүний эхнэр дөрвөн сартай хүүхдээ гартаа барин гудамжаар яваа хүмүүст худалдаж авахыг санал болгож байсан байна. Тэд ” Та хүүхэд үрчилэхийг хүсэж байна уу? Тийм бол бидэнд 2769 доллар л төлчих. Энэ хүүхэд таных болно” гэсэн санал гаргасан байна. Тэд хоёр өдөр ингэж явсаныг харсан иргэн цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа дээр ирсэнийхээ дараа хосууд өөрсдийнхөө гэрлэлтийн гэрчилгээг үзүүлсэн бөгөөд тэдний хүүхэд мөн болохыг ч баталжээ. Тэднийг байцаах үед нөхөр нь ” Бид хүүгийнхээ ирээдүйн төлөө үүнийг хийсэн. Тэр илүү хангалуун боломжтой айлд амьдрах хэрэгтэй” гэсэн ба эхнэрийг нь гэр лүү нь буцааж нөхөрийг нь түр саатуулсан байна.

12376189_1073767876008362_4939076415371190860_n 11048690_1073767949341688_8112385919143147504_n

Б.Нараа

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …