Швед шинэ аавуудад гурван сарын цалинтай чөлөө олгодог болно

87802Швед улсын засгийн газраас эхнэр нь амаржсан болон хүүхэд үрчилж авсан тохиолдолд нөхөрт нь цалинтай чөлөө олгох хугацааг гурван сар болгож уртасгах шийдвэр гаргасан байна. Хуулинд зааснаар шинэ төрсөн хүүхэд найман нас хүртэл эцэг эхчүүд нийт 480 хоног цалинтай чөлөө авах эрхтэй байдаг аж. Эдгээр 480 хоногийн 390-д нь нийт цалингийн 80 хувийг олгох юм байна. Үүнээс гадна Шведийн Засгийн газар хүүхэд бүрт 16 нас хүртэл нь сар бүр 125 ам.долларын тэтгэмж олгодог бөгөөд олон хүүхэдтэй гэр бүлүүдэд тэтгэмжийг мөнгийг нэмж олгох журамтай юм байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …