Эрх мэдлийг тойрон эргэлдсэн цөөн эрхэмүүд

sonin-640x427Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж, олон намын тогтолцоотой болсоноос хойш өнөөг хүртэл нийтдээ зургаан удаагийн парламентыг ард түмэн сонгосон байдаг. Харамсалтай нь өнгөрсөн 26 жилийн хугацаанд цөөхөн хэдэн хүний амь амьдрал дээшилсэнээс бус нийт ард түмний амьдрал огт сайжирсангүй. Дээрх зургаан удаагийн сонгууль болж нэг удаад ард түмэн өөрсдийгөө төлөөлүүлэн 76 гишүүнийг парламентад сонгож байсан боловч ердөө 200 орчим л хүний дунд энэхүү “Дархан эрх” бүхий албан тушаал эргэлдсэн байх юм. Энэ дунд 1992 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй саарал ордны улаан буйданд тухалсан, мөн хоёроос дээш удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, ард түмнээ төлөөлөн саарал ордонд морилсон эрхмүүд ч байна. Дээрх 200 орчим хүн дээр Монгол банкны ерөнхийлөгчөөр өнгөрсөн хугацаанд долоон хүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын газрын дарга нараар ажиллаж байсан хүмүүсийн тоог нэмээд ч дээрх тоон дотроо л эргэлдэх нь. Энэ бүхнийг Монголын Залуучуудын Холбооноос эрхлэн гаргасан “Хулгайчгүй Монгол” сониноос дэлгэрэнгүй харж болохоор…

Тэгэхээр Монгол Улсын өнгөрсөн 26 жилийн алдааг нь ч оноог нь ч энэ хэдхэн хүн үүрэх учиртай. Учир нь тэд л энэ хугацаанд эрх мэдэл, албан тушаал, өнгө мөнгийг тойрон эргэлдэж байлаа. Бид бүхэн эдгээр хүмүүсээс л ам асуух учиртай.   Ам асуугаад ч орхихгүй. Ахиж сонгох эсэхээ шийдэх цаг иржээ.

эх сурвалж: ontslokh.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …