Ипотекийн зээлээр орон сууцыг та өөрөө борлуулах эрхгүй

b2b30ee206ce8724big

УИХ-ын  чуулганы өчигдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэ үеэр хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдээс С.Ганбаатар, Г. Уянга хоёроос бусад нь бүгд хуулийн төслүүдийг дэмжихээ илэрхийлж кноп дарсан юм. Энэхүү хууль УИХ-аар батлагдсанаар 8 хувийн хүүтэй орон сууцны зээл үргэлжлэх боломж нээгдэнэ. Энэ үүднээсээ эсрэг кноп дарсан С.Ганбаатар, Г.Уянга нарт дургүйцлээ илэрхийлэх иргэд цөөнгүй байна. Тэгвэл юуны учир эсрэг санал өгсөн талаараа Г.Уянга гишүүн тайлбарлажээ. Г.Уянга энэ талаар “Энэ хууль батлагдсанаар ипотекийн зээлээр авсан, банкны барьцаанд байгаа Таны орон сууцыг Та өөрөө борлуулах эрхгүй болно. Борлуулах эрхийг банкинд шилжүүлж байна. Би үүнийг эсэргүүцсэн. Хэдийгээр барьцаанд байгаа ч байр таны өмч тул өөр хүнд зарах /зээлтэй чигээр нь зарж ч болно шүү дээ/ эрх Танд л нээлттэй байх ёстой гэж үзэж байна. Миний дарсан кноп ийм учиртай. Энэ хууль батлагдсанаар банкны барьцаанд байгаа бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн барьцааг зарж борлуулах эрхийг банк эдлэх болж байгаа юм! Энэ Танд таалагдаж байна уу?! Монгол Улс тэр аяараа банкны хүүлэлтийн системд автсаар л байна, хэзээ задарч дэлбэ үсрэх бол доо!

эх сурвалж: top.mn

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …