С.Бямбацогт гишүүн мөнгөн аяга тараасан уу

6f9face12d30871abig

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тойргийнхон нь мөнгө аяга нэхсэн гэх “бор шувуу” нисэж байна.

Цахим сүлжээгээр түүнийг тойргийнхондоо мөнгөн аяга тараасан гэх “жиргээ” нэг хэсэг хүчээ авсан. Ийм нэг зөрүүтэй мэдээллийн талаар бид лавлабал холбогдох албаны хүн “С.Бямбацогт гишүүн иргэдэд мөнгөн аяга тараагаагүй. Цахим сүлжээгээр цацагдсан нь баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээний үеэр хүндэтгэл үзүүлж гардуулдаг дурсгалын зүйл. Хамгийн сүүлд 2015 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат нисгэгч цол авсан Г.Ерөөлт, гавьяат эмч цол хүртсэн Д.Бямбахүү нарт хүндэтгэл үзүүлж гардуулсан. Үүнийг андуурч тойрогтоо тараасан гэж ташаа мэдээлсэн юм шиг байна лээ” гэсэн тайлбар өгсөн юм.

Гавьяатад хүндэтгэл үзүүлэхдээ бодолтой хандахгүй болчиг мөнгөн аяганы өрөнд унаж мэдэх нь байна шүү, золиг гэж.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …