Селин Дионы нөхөр болон ах нь хоёр хоногийн зайтай хорт хавдраар нас барлаа

b2f60a_daniel_dion_x800Нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Ангелиль өнгөрсөн Пүрэв гарагт 73 насандаа Лас Вегас хотноо нас барсан юм. Түүний үхлийн шалтгаан хорт хавдар байсан.

Селин Дион түүнтэй сүүлийн 22 жил хамт амьдарсан юм.

Тэгвэл үүнээс хоёр хоногийн дараа Бямба гарагт дуучны том ах 59 насандаа Квебект нас барсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Дуучны ах Даниел Дион 14 хүүхдийн найм дахь нь байсан гэнэ. Тэр бас хөгжмийн уран бүтээлч байсан бөгөөд эгч Клаудит Дион нь хэлэхдээ “хөгжим түүнийг аз жаргалтай болгодог байсан. Түүнд алтан гургалдайн хоолой байсан юм” гэжээ.

 Даниел Дион мөн хорт хавдартай байсан байна.

эх сурвалж: ikon.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …