Жүжигчин мисс нэгээр нэмэгдэв

“Miss Earth 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг жүжигчин Б.Амарсайханы холливүүдэд татсан замаар алхаж буй.
 Тодруулбал, тэрбээр “Марко Поло” кинонд тоглож буй цор ганц Монгол эмэгтэй юм. Тэрбээр кинонд сонгогдсон тухайгаа “Манай Монголын жүжигчид авъяас ур чадвар өндөр. Харин миний тухайд хэлний мэдлэг том давуу тал болсон болов уу гэж би бодож байна. Дээрээс нь Монгол хүний өргөн шанаа буюу миний дүр төрх илүү ойр байсан юм болов уу” хэмээн ярьжээ.
 Товчоор бол түүний хэлний мэдлэгээс гадна нүүр царай нь кинонд тоглоход маш том тус болсон байна.
 Иймээс мисс бүсгүй маань залуустаа хандаж Монгол хүний онцлог төрх болох өргөн шанаа, хөрслөг бор царайнаасаа ичиж, гадны оддыг дуурайн өөрчлөнө гэх хэрэггүй гэдгийг өөрийн амжилтаар дамжуулан уриалжээ.

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …