С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийг тэргүүлнэ

1453168300_downloadНам, улс төрийн бодлого тодорхойлоход, эх орноо удирдах үйлсэд эмэгтэйчүүд манлайлан оролцдог болоод удаж байна.
Тэгвэл өнгөрөгч өдөр Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган Төрийн ордонд болж, тэргүүнээ сонголоо. Ирэх сонгуулиар Ардчилсан намын эмэгтэйчүүдийн бодлогыг хариуцаж ажиллах энэ чухал албанд энэ үеийн шилдэг гэгдэх 10 эмэгтэй нэрээ дэвшүүлж, хоёр нь тунаж үлдсэн юм.

Тодруулбал, эхний санал хураалтаар Боловсрол шинжлэх ухааны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар тунаж үлдсэн. Улмаар ахин санал хурааж, нэг саналын илүүтэйгээр С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн боллоо.

А.Аюуш 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …