Сармистай архи дарах арга буюу хөгшрөлтийн эсрэг бэлдмэл

10313990_1493674330911285_7364558131107472200_nЭнэ жор нь 1971 онд Түвдийн хийдээс ЮНЕСКО-гийн соёлын өвд орсон юм байна. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр цус цэвэршиж, зүрх судасны өвчин болоод хорт хавдраас сэргийлэх тустай юм байна. Германы нэрт жүжигчин Johannes Heesters сармистай архийг өдөрт хоолны өмнө 1 хундагыг хэрэглэдэг, энэ нь миний урт наслах бас нэг үндэс юм даа, гэж зурагтаар ярьж байсныг би сонсож байсан юм байна. Тэрээр 108 насласан.

10671396_1493674437577941_8020837824082967020_n
Орц:
1. 350гр сармис
2. 200мл 90% ийн цэвэр Спирт ( би Спиртээ өнөөдөр эмийн сангаас авлаа, үүгээр бас Ликор хийдэг гэж эмийн санч нь бас зөвлөж байна лээ)
Бэлдэх заавар:
Сармисаа сайтар нухаад дээрээс нь спиртээ хийж сайтар холиод битүү таглаж харанхуй сэрүүн газар 10 хоног байлгаад, дараа нь бэлдмэлээ шүүж дахин 4 хоног хөргөгчинд байлгасны дараа, уух болгондоо 50мл сүүнд дусааж хэрэглэх юм байна.
Өдөр Өглөө Өдөр Орой
1 өдөр 2 дусал 2 дусал 3 дусал
2 өдөр 4 дусал 5 дусал 6 дусал
3 өдөр 7 дусал 8 дусал 9 дусал
4 өдөр 10 дусал 11 дусал 12 дусал
5 өдөр 13 дусал 14 дусал 15 дусал
6 өдөр 15 дусал 14 дусал 13 дусал
7 өдөр 12 дусал 11 дусал 10 дусал
8 өдөр 9 дусал 8 дусал 7 дусал
9 өдөр 6 дусал 5 дусал 4 дусал
10 өдөр 3 дусал 2 дусал 1 дусал
11 өдөр 25 дусал 25 дусал 25 дусал.
Давтан эмчилгээг 6 жилийн дараа хийнэ

995643_1493674347577950_1342610768983936413_n

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …