“D” аминдэмийг таван цулаас нөхөх боломжтой

12227018_1649433635320224_8774237683627252813_nМанай‬ улсын анагаахын эрдэмтэд Харвардын их сургуультай хамтарч судалгаа хийгээд, Монголчуудын “Д” аминдэмийн дутагдлыг арилгачихвал нас баралтын гол шалтгаан нөхцөл болж байгаа 10 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг тогтоожээ. Д аминдэмээ бид нэмэлт эм тариа, нарны тусгалаас илүүтэй уламжлалт хоол хүнснээсээ авч болохыг ч тэд санал болгож байгаа юм.

Д аминдэм хүний биед дутагдсанаар дархлаа мууддаг. Үүнээс үүдээд наад зах нь ханиад томуу, цаашлаад үхэлд хүргэж болох өвчнүүд ч тусдаг байна. Далайн улс орнууд Д аминдэмийг загасны тос, үрнээс нөхдөг бол АНУ сүү, талхаа Д аминдэмээр баяжуулдаг. Харин бид Д аминдэмээ өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс авахаас илүүтэй хоол хүнс, тэр дундаа малын таван цулаас авах боломж бийг эрдэмтэд сануулж байна.

Д аминдэмийн дутагдалд хүүхдүүд хамгийн их өртдөг. Сүүлийн жилүүдэд вирусын гаралтай ханиад томуу ихсэж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаагийн нэг том шалтгаан ч энэ гэж үзэж байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн Д аминдэмийн хэрэглээг нэмэхийн тулд Монгол, Америкийн судалгааны багийнхан “Үдийн цай” хөтөлбөрөөс эхлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх, тунг нэмэгдүүлэх зөвлөмжийг Ерөнхий боловсролын сургуулиудад хандан гаргасан ч огт хэрэгжээгүй байгаа юм. Энэ зөвлөмжид малын элгээр хоол бэлтгэж хүүхдүүдэд өгч байх тухай дурдсан байдаг юм байна.

Нарны тусах өнцөг, улирлын нөхцөл байдлаас хамааран дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс Д аминдэмийг ижил хэмжээнд авч чаддаггүй. Бид Д аминдэмийг нөхөхийн тулд өндөр өртөг зардал гаргах шаардлагагүйгээр малынхаа дотор эрхтэнийг л хоол хүнсэндээ зөв хэрэглээд сурчих хэрэгтэйг анагаахын эрдэмтэд хэлж байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …