А.Ганчимэг: Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдээсээ өөр байх гэж хичээлээ

12088470_1506357249677720_2010891357419719331_n“Хувьсал” продакшны харьяанд  тайз дэлгэцийн олон уран бүтээлд тоглож залуухан чадварлаг жүжигчин бүсгүй бол А.Ганчимэг. “Хэцүү анги” “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” “Зүрхээр наадагч” зэрэг кинонд тоглож чамгүй авьяастай гэдгээ харуулсан. Өчигдөрхөн түүний үсээ хуссан зураг олон нийтийн сүлжээ болон цахим сайтуудаар тархаж олон нийтийг шуугиулаад авсан юм. Жүжигчин бүсгүй маань үүнд тайлбар хийж ” Энэ бол миний мэргэжил… Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдээсээ өөр байх гэж хичээж явна,.. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм.. Тун удахгүй Хувьсал продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уск маань нээлтээ хийх гэж байгаад маш их баярлаж бас догдолж сууна,.. Хэр өөрчлөгдсөн байна даа?” хэмээн бичжээ. Хувьсал продакшны шинэхэн уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” уск тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм. Жүжигчин бүсгүй дээ улам их амжилт хүсье.

12509225_868362609946963_2531788669728454901_n

Б.Нараа

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …