Дархан-Уул: “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” аянг зохион байгууллаа

12571270_505438459626292_789250036_nИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” уриан дор  хоёр сарын аяныг эхлүүлээд байна. Уг аянд  Ардчилсан залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Эдгээр байгууллагууд аяны хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж эхэллээ.Өнөөдөр /2016.01.20/ Дархан сумын 1, 15, 16 дугаар сургуулиудын нийт 700 гаруй сурагчд сургалтанд хамрагдаж архи, тамхи, мансууруулах бодисын мэдээлэлтэй боллоо.

Хоёр сарын турш үргэлжлэх аянаар Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийт, ААН-үүдэд чиглэгдсэн Мансууруух бодис,  архи, тамхины хор уршиг, тэдгээрийн хэрэглээнээс үүдэн гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг өгч ажиллах юм.12625838_505438796292925_1339573861_n

Аяны хугацаанд мансуурлаас урьдчилан сэргийлэх хор уршгийг нь таниулах сургалт зөвлөгөөг олон нийтэд хүргэхээс гадна сурагчдын дунд “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэе” уриан дор богино хэмжээний шторкны  уралдааныг энэ сарын 25-ны өдөр хүртэл зарлажээ. Түүнчлэн  ЕБС-иудын 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд дэвжээ тэмцээнийг зохион байгуулах, сурагчдаас судалгаа авах зэрэг олон ажлуудыг өрнүүлээд байна.

М.Гүнжилхам

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …