Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Хүний сэтгэлийг тогтоож чадахгүй бол биеийг нь хориод яах ч билээ

Олон нийтийн сүлжээний  идэвхтэй хэрэглэгч МҮОНТ-ын нэвтрүүлэгч Д.Одзаяа хардалтын талаар найзуудтайгаа бодлоо хуваалцсан байна. Д.Одзаяа “Хосуудын харилцаанд итгэлцэл хамгийн чухал. Халамжилж, анхаарал тавих, бага зэргийн хардалт зэрэг байлгүй яахав. Гэхдээ нөхрөө найзуудтай нь уулзуулахгүй, эхнэрээ ангийнхантай нь ч уулзуулахгүй аль болох л гаргахгүй хорьчих санаатай, шалгаастай.

Хүн ер нь хүнийг хууръя гэвэл хэзээ ч хаана ч яаж ч хуурч болно харин хуурахгүй гэвэл боломжтой байсан ч хуурдаггүй л байдаг. Нэгэнт л 24 цаг хамт байж чадахгүйгээс хойш мөн бие биедээ хайртай л юм бол хайртдаа, хайрандаа итгэж сурах хэрэгтэй… Эргүүлээд итгэлийг нь алдахгүй байх хэрэгтэй. Хүний сэтгэлийг тогтоож чадахгүй юм бол биеийг нь тогтоогоод хаагаад хориод яах ч билээ…” хэмээн нийтэлжээ. Хардалтыг олон талаас нь хүмүүс тайлбарлах байхал даа. Их ажлын хажуугаар гэр бүл үро хүүхдээ халамжлаад явдаг Одзаяагийн зөв байх талтай шүү.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …