Эссенсэ гэж юу вэ? Яагаад ѳдѳр тутам хэрэглэх ёстой вэ?

18

Cэрүм буюу ийлдэс эсвэл essence нь гэдэг молекулийн түвшинд маш сайн нягтаршуулсан орцтой өглөө орой тэжээлийн тосны өмнө түрхдэг хѳгшрѳлтийн эсрэг хамгийн сайн арьс арчилгааны бүтээгдэхүүн юм. 23-аас дээш насны ямар ч хүн сэрүмийг ѳдѳр тутам хэрэглэж занших хэрэгтэй. Яагаад гэвэл 23 наснаас хойш хѳгшрѳлтийн явц хурдацтай явагдаж эхэлдэг.

Иймд хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд сэрүмийг заавал хэрэглэж занших хэрэгтэй юм. Зарим сэрүмд агуулагддаг гиалуроны хүчил гэдэг орц нь уснаас 1000 дахин хөнгөн бөгөөд арьсанд хамгийн сайн чийгшил өгдөг. Энэ нь арьсны гүнд маш сайн шингэж, коллаген эластин ялгаруулалтыг түргэсгэж ѳгснѳѳр арьсыг дотроос нь төлжүүлэн түлхэж ѳгснөөр үрчлээ, гүн зураасыг арилгадаг бөгөөд арьсанд хэрэгтэй бүх л тѳрлийн амин дэмээр тэжээдэг байна.

Сэрүм нь олон төрлийн сайн найрлагатай, арьсанд хурдан шүйлчилгээ үзүүлж, хөгшрөлтөөс сэргийлэх гол бүтээгдэхүүн болж чаддаг тул гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр үнэтэй байдаг. Тиймээс сайн найрлагатай, өөрийн арьсны онцлогтоо тохирсон сэрүм буюу эссенсе авч хэрэглэвэл олон төрлийн амин дэм арьсны гүнд шингэн богино хугацаанд илүү үр дүн үзүүлдэг байна. Хамгийн гол нь найрлаганд нь юу орсон байгаа нь анхаарч арьсныхаа онцлогтой уялдуулах нь чухал. Жишээ нь, найрлагандаа  С витамин агуулсан бол арьсыг цайруулна, чангална, үрчлээ тэнийлгэнэ, нүхжилтийг агшаана. Харин ретинол агуулсан бол хамгийн сайн хѳгшрѳлтийн эсрэг, үрчлээ үүсэх, үрэвслээс сэргийлээд зогсохгүй арьсны уян хатан байдлыг сэргээдэг. Retinol нь үхэжсэн арьсны эсийг хурдан гуужуулдаг бөгөөд арьсны нүх битүүрч батга гарахаас мѳн урьдчилан сэргийлдэг сайн талтай.

Niacinamide, Salicylic Acid нь батга хатаах үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлдэг бол Hyaluronic acid нь маш сайн чийгшил ѳгѳх үйлчилгээтэй. Ургамлын гаралтай, органик сэрүмүүд орцондоо нохойн хошууны тос, чацарганы тос, арган тос, ургамлын ишний эс, ногоон цай, анар жимс, COQ10 коэнзим, жожоба тос гэх мэт олон тѳрлийн арьсны ѳнгийг сэргээж, нѳсѳѳ толбо, сэвх зэргийг багасгаж, арьсыг эрүүл толигор болгох, дотроосоо тэжээж сэргээн залуужуулах үйлчилгээтэй.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …