Жирэмсэн хүмүүсийн анхааралд

Жирэмсэн эхчүүд долоо хоног бүр гурван удаа загас идвэл хүүхдийн тархины хөгжилд тустайг Испани улсад хоёр мянган эх, хүүхдийг хамруулсан судалгааны дүнд тогтоожээ. Эхчүүдийг жирэмсний эхний гурван сараас эхлэн хяналтанд авч, хүүхдийг нь таван нас хүртэл мэдээлэл цуглуулсан байна. Жирэмсэн үедээ долоо хоногт дунджаар 600 грамм загас идэх нь хүүхдийн тархины хөгжилд тустай бөгөөд загасанд дуртай эхээс төрсөн таван настай хүүхдүүд оюуны хөгжлөөр бусдаас илүү байжээ. Загасны мах нь аутизмтай хүүхэд төрөхөөс сэргийлэхийн зэрэгцээ, хүүхдийн сурлагад эерэг нөлөөтэй. Гэхдээ загасны мах мөнгөн ус тэргүүтэй химийн бодисоор бохирдоогүй байх ёстой гэнэ. Загасанд агуулагдах мөнгөн усны хэмжээнээс шалтгаалж АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний удирдах газраас 2014 онд хөл хүнд бүсгүйчүүдийг загасны махыг долоо хоногт 342 граммаас илүүгүйг идэхийг зөвлөсөн байдаг гэнэ.
эх сурвалж: jirgee.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …