Хvvхдийн хvйс эцгээс нь шууд хамаардаг

Хvн хvний хvсэл сонирхол єєр. Охидууд олонтой нэг хэсэг нь удам залгах хvv хvсч байхад нєгєє хэсэг нь охинтой болохыг мєрєєдєж явдаг.  Дєнгєж бvрэлдэж буй хэвлий дэх хvvхдээ охин уу, хvv юу гэдэг нь эцэг, эхчvvдийн тухайд хамгийн их сонирхол татсан асуудал байдаг.  Тиймээс хvvхдийнхээ хvйсийг хэрхэн мэдэж болохыг уншигчдадаа хvргэж байна. Гэхдээ энэ нь 100 хувь баталгаатай биш ч туршаад vзэж яагаад болохгvй гэж?
Эр хромсомтой бэлгийн эс хатуужил муутай
Зарим эцэг, эхчvvд хvvхдийнхээ хvйсэнд сэтгэл дундуур байх нь бий. Энэ тохиолдолд голдуу эхнэрээ буруутгах нь элбэг байдаг. Хvvхдийн хvйсийг бvрэлдэхэд vнэхээр эмэгтэй нь буруутай юу гэдэг дээр удам зvйчид буруугvй гэсэн хариу єгч байна. Хэрвээ нєхєр тань хvvхдийнхээ хvйсэнд сэтгэл дундуур байвал єєрийгєє л буруутгахаас єєр аргагvй нь. Учир нь хvvхдийн хvйс эцгийн эр бэлгийн эсээс шууд хамааралтай. Єєрєєр хэлбэл ээж vvнд яаж ч нєлєєлєх гээд чадахгvй. Яагаад гэдгийг ч удам зvйчид нарийн тайлбарласан байна. Бэлгийн хромосом эр, эм гэсэн хоёр янз байдаг. Эмэгтэй хvнд 46 эм хромосом, эрэгтэй хvнд 46 эр, эм хромосом бий.
Хэрвээ хоёр талын эм хромосом нэгдвэл эмэгтэй хvvхэд, эр, эм хромосом нэгдвэл эрэгтэй хvvхэд тєрнє. Удамшил зvйн талаас хvvхдийн хvйс эцгээс шууд хамаарч байгаа юм. Хромосомын тал нь эхийн єндгєн эс, тал нь эцгийн эр бэлгийн эсээс бvтдэг бєгєєд хромосом бvрт 2000 гаруй удамшлын мэдээлэл хадгалагдсан ген байдаг. Ген бvр эцэг, эхийн зан ааш, нvд, vс болон арьсны єнгє зэрэг бvхий л мэдээллийг багтаасан байна. Хvvтэй болохыг хvсвэл эмэгтэйн єндгєн эс хэзээ бvрэлдэж, гадагшлахыг нарийн мэдэх хэрэгтэй. Хэрвээ энэ талаар ямар нэгэн мэдээлэлгvй бол мэргэжлийн эмчид хандахад болно. Эр хромосомыг агуулсан эр бэлгийн эс их хєнгєн, тvргэн, шаламгай хєдєлгєєнтэй. Умайн гуурст дєнгєж ирж байгаа єндгєн эс рvv эр бэлгийн эр, эм хромосомт эсvvд уралдаж очно. Ингэхдээ эр хромосомтой эсvvд тvрvvнд нь очдог бєгєєд хамгийн сэргэлэн, хєєрхнийг нь єндгєн эс сонгодог аж. Тиймээс єндгєн эс гадагшлахаас 2-24 цагийн ємнє vvлэн борооны ажил хийвэл хvv тєрєх магадлал єндєртэй. Гэхдээ эр хромосомтой эсvvд амьдрах чадварын хувьд эм хромосомтой эсvvдээс муу гэнэ. Хэрвээ эр хромосомт эсvvдийг очиход єндгєн эс гадагшлаагvй бол эр хромосомт эсvvд vр тогтоох чадваргvй болдог. Энэ тохиолдолд эм хромосомт эр бэлгийн эс єндгєн эстэй нийлж vр тогтоох боломжтой болно. Эр хромосомт эсvvд 24 цаг амьдрах чадвартай байдаг бол эм хромосомт эсvvд 48 цаг хvртэл амьдардаг. Тэгэхлээр хvvхдийн хvйс эрэгтэйчvvдээс шууд хамааралтай байна.
Сексийг удаан тэвчвэл охинтой болох магадлалтай
Охинтой болохыг хvсч байгаа бол сексийг эрс цєєрvvл, харин хvv тєрvvлэхийг хvсвэл сексийг олон хийх хэрэгтэй гэсэн зєвлєгєє ч байдаг. Эрэгтэй хvн секс хийхгvй удвал бие махбодид нь эр хромосомтой эр бэлгийн эсийг vхvvлдэг эсрэг биет vvсдэг гэнэ. Тиймээс сексийг хийлгvй удаан тэвчвэл охинтой болох магадлал єндєртэй. Судлаачид энэ талаар судалж vзэхэд 100 тохиолдлын 65-70-д нь биелжээ. Охин хvссэн хосуудад энэ нь амаргvй бєгєєд нэг сар гаруйн хугацаанд бие биеэсээ хол байх хэрэгтэй болно.
Цусны шинэчлэлээр нь хvvхдийн хvйсийг тодорхойлдог
Хvvхэд олох vед эцэг эх хэдэн настай байснаас тєрєх хvvхдийн хvйс хамаарч болно. Хvний цусны найрлага дєрвєн жилд нэг удаа бvрэн шинэчлэгддэг. Эцэг эхийн хэнийх нь цус залуу байна тvvний хvйсийг хvvхдийн хvйс дагадаг гэх нь бий. Гэхдээ vvнийг туршаад vзэхэд яагаад болохгvй гэж. Vvнийг тодорхойлохын тулд хvvхэд олсон vеийн эцэг, эхийн насыг дєрєвт хуваана. Ингэхэд сондгойрч vлдсэн тоо цусны насыг зааж байгаа юм. Єєрєєр хэлбэл хэнийнх нь vлдэгдэл бага байна тэр нь залуу цустай гэсэн vг.
Мэдрэмжээрээ ямар хvvхэд тээж байгаагаа мэдэж болно
Эмэгтэйчvvд єєрийн мэдрэмжээрээ хvvхдийнхээ хvйсийг мэдэж болдог байх юм. Нэн ялангуяа туршлагатай ээж нар нарийн мэдрэмжтэй болчихдог. Тухайлбал аль хєхєнд эхэлж сvv орсноор нь ямар хvvхэд тээж байгаагаа мэдэж болно.
Баруун хєхєнд сvv эхэлж орсон бол эрэгтэй хvvхэд тєрєх магадлал єндєр. Харин зvvн хєхєнд сvv эхэлж орвол эмэгтэй хvvхэд тєрнє. Мєн эрэгтэй хvvхэд зvvдлэх, эрэгтэй хvний тухай яриад баймаар санагдах, баруун нvд томрох, баруун гуя чинэрвэл эрэгтэй хvvхэд олдсоны тэмдэг. Амттай зvйл идмээр санагдах, зvvн гар чинэрэх, сэтгэл уйтгарлах, хєхийг тойрсон тод зураас харласан бол охинтой болсны шинж.
Мєн гэдэсний хэлбэрээр нь хvvхдийн хvйсийг мэдэж болно. Эрэгтэй хvvхэд тээж байгаа бол ээжийнх нь гэдэсний хэлбэр эв хавгvй, палбигар байдаг бол охин хvvхэд тээж байгаа эмэгтэйн гэдэс хэлбэр сайтай, цомцгор байна.
Сансрын байрлал ч хvvхэд олоход нєлєєлнє
Эцэг, эхийн тєрєх vеийн сансрын байрлалд хvvхэд олдох магадлалтайг Францын эрдэмтэн, статистикч Гокелен дэвшvvлжээ. 30 мянга гаруй тєрєлтийг шинжлээд эл дvгнэлтдээ тэрбээр хvрсэн байна. Єєрєєр хэлбэл нар, сар, гаригийн байрлал эцэг, эхийн тєрєх vед байсан байрлалд ойртох тусам хvvхэд олох магадлал єндєр байдаг. Тиймээс хvvхэдтэй болохыг хvсч байгаа эцэг, эхчvvд vvнийг туршаад vзэж болох нь. Нєгєє талаар тєлєвлєгдєєгvй жирэмслэлтийг энэ vед бууруулж болох аж.
Мєн хvvхдийн хvйс хvvхэд олдсон сар, хvvхэдтэй болох vед эх хэдэн настай байснаас хамаардаг гэж хятадууд vздэг. Тухайлбал 25 настай эмэгтэй намар, євлийн саруудад эрэгтэй, хаврын саруудад эмэгтэй хvvхэд олох магадлалтай бол 24 настай эмэгтэйчvvдийн хувьд энэ нь эсрэгээрээ байдаг байна.
эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …