Дархан-Уул: Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журмаа шинэчилжээ

12630767_506049979565140_1322983794_o2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүл мэнд, Спортын сайдын тушаалаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын журмыг шинэчлэн баталсан байдаг. Тус журмын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан комисс энэ сарын 20-ны өдөр хуралдсан байна.

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд өмнө нь Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авдаг байсан бол дээрх комисс бий болсноор Эрүүл мэндийн газрын Шинжээчид материалаа бүрдүүлэн өгч Ажлын албанд /ЭМГ/ хэлэлцүүлээд Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлаар оруулж зөвшөөрөл авах шат дараалалтай болсон гэдгийг хурлын үеэр  НХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тунгалагтамир онцолж байлаа.

Комисс нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, цаашид баримтлах тэргүүлэх чиглэлийг тодорхойлон тусгай зөвшөөрлийн бодлого, зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, захиргааны төв байгууллагын дэргэдэх ажлын албанд хүргүүлэхээс гадна тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах зэрэг үйл ажиллагаа явуулна.  Эрүүл мэнд, Спортын сайдын тушаалаар батлагдсан журамд дээрх комисс нь Дархан-уул аймгийн Засаг даргын дэргэд зохицуулалт, хяналтын чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, улиралд 1-2 удаа хуралдан, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурал зарлаж болно гэж заасан байна.

М.Гүнжилхам

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …