Хоолондоо- Бяслагтай торт бэлтгэх жор

images

 

Орц:

  • 300 гр жигнэмэг /жишээ нь, “Юбилейное”/
  • 100 – 150 гр масло
  • 500 гр маскарпоне, эсвэл “Филадельфия” бяслаг
  • 200 мл цөцгий, 33-35% тослогтой
  • 150 гр элсэн чихэр
  • 20 гр желатин

Хийх арга:

1. Желатин дээрээ 100 мл буцалсан хүйтэн ус хийгээд 1 цаг тавина.

2. Жигнэмгээ блэндерээр жижиглээд хайлуулсан масло нэмж сайтар хутгана.

3. Маслотой жигнэмгээ 24-26 см диаметртэй хэвэнд хийж сайн дарж нягтруулаад хөргөгчинд хийнэ.

4. Желатинаа буцалгалгүй сайн халаагаад хөргөнө.

5. Цөцгийн дээр элсэн чихэр хийж холино.

6. Бяслагаа нэмж сайн хутгана.

7. Желатинаа нэмж ахиад хутгана.

8. Энэ зуурмагаа жигнэмэг дээрээ хийж тэгшлээд хөргөгчинд 3-4 цаг тавина.

Эх сурвалж: http://www.adme.ru/

Санал болгох мэдээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС ӨНӨӨДРИЙН АЖЛАА ЭХЛҮҮЛЭВ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. …