Шинэ цагийн Юүндэн,Нансалмаа нар нийтийн дууны урлагт жин дарж явна

Б.Болд Э.Чулуунчимэг. Энэ нэрс өдгөө аль хэдийн Монголчуудын чихэнд хоногшиж, 8 настай балчраас 80 гарсан буурай хүртэл тэдний уран бүтээлийг андахаа байж. Анхны цомгийнхоо нээлтийг “Нарантуул” ОУХТ дээр хийж байсан тэд хоёр дахь цомгийн баяраа Улаанбаатар хот төдийгүй бүр Малчны хотонд хийж хоёр ч айлд өргөө цагаан гэр бэлэглэсэн нь урьд өмнө нь сонсогдож байгаагүй содон шийдэл байсан. Тэгвэл тэдний 2 дахь уран бүтээлийн тоглолт ч мөн хоёр өдөр Бөхийн өргөөг өргөөд явчихна уу гэлтэй үзэгчдийн уухай, халуун алга ташилтаар дүүрэн байлаа. Дуучдын тоглолтыг Архангай аймгийн Чулуут сумаас 100 гаруй малчин зорин ирж үзсэн. Хамгийн гол нь дуучдын тэднийг хүндэтгэсэн чин сэтгэл хөдөлмөрч зан нь малчдын хайрыг татаж хэд хэдэн машин хөлөглөн ирэхэд хүргэсэн тухай Арын сайхан хангайн малчид ам өрсөн ярьж байна билээ. Мөн хос дуучид маань нийслэлийнхээ цэвэр цэмцгэр байдлын төлөө халуун хүйтнийг үл ажран, цаг наргүй хөдөлмөрлөдөг тохижилт үйлчилгээний 70 ажилтанг урьж тоглолтоо үзүүлсэн нь олны сэтгэлд ихэд нийцсэн юм.

Дөрвөн цагийн эргэлтэд зогсолтгүй хөдөлмөрлөж, шинэ содон бүхнийг эхлүүлж байдгаараа Б.Болд Э.Чулуунчимэг нар Монголын урлаг, тэр дундаа нийтийн дууны урлагт жин дарж явна. Олон жил хүсэн хүлээсэн үзэгчдийн хүлээлтийг тайлж нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж явсан гавьяат У.Далантай С.Эрдэнэцэцэг нарыг 20-иод жилийн хамтруулж “Сэтгэлийн үг” тоглолтыг зохион байгуулж, цомгийг нь хүртэл гаргаж үзэгчдэд маш том сюрприз барьж чадсан. “Жаргалтай айл манайх” тоглолтын бэлтгэл ажлын үеэр хоёр дуучны уран бүтээл тоглолтын тухай өгүүлэх “Соронз” нэвтрүүлэгтээ үзэгч олны хамгийн ихээр чих тавьж, үгүйлдэг гавъяат Т.Баясгаланг оролцуулж хамтарч уран бүтээл хийнэ гэж хүртэл гавьяатаар ам гаргуулж чадсан. …Дутуу юмгүй сайхан айл Дулаан оргисон жаргалтай айл манайх аа……хэмээн шүлэглэсэн Төрийн шагналт, АУЗ Д.Цоодолын шүлэг, МУГЖ Н.Чулуунхүүгийн ая “Жаргалтай айл манайх” дуугаар нэрийдсэн “ЖАРГАЛТАЙ АЙЛ МАНАЙХ” аялан тоглолтоо Сар шинийн баярын дараа 21 аймгаа нар зөв тойрон аялан тоглоно гэсэн.

6d2158e4-5957-421a-99d7-65efa03bf298_1

12489378_1682759978668128_3596547487169657685_o_2

12484794_1713622935539300_4909758095997208519_o_1

10286942_1682759478668178_211610232876269158_o_1

5L0A4944_2_1

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …