Бээжин хот агаарын чанарыг сайжруулахад 16,5 тэрбум юань буюу 2,57 тэрбум доллар зарцуулахаар төсөвтөө тусгах талаар Байгаль орчин хамгаалах сангаас мэдэгдлээ. Шинхуа агентлагийн мэдээлсэнээр төсөвт тусгасан хөрөнгийг нийтийн тээврийн асуудал болон нүүрсний хэрэглээг багасгахад зарцуулахаар болсон байна. Бээжингийн байгаль хамгаалах сангаас гаргасан статистик мэдээнд агаарын бохирдлын хэмжээ хамгийн багадаа 2,5 микрон байгаа бол тоосжилтын нягтрал нь PM2,5 дундаж нягтралтай байгаа юм. Хотын захиргаанаас 2016 онд 400 гаруй хот, тосгонд 200 мянга гаруй агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулахаар болсон гэж мэдээллээ
Б.Нараа