11 хүү зэрэг төрүүлжээ

АНУ-ын Индиана мужийн эмч нар үүнийг гайхамшиг, дэлхийн дээд амжилт хэмээн нэрлэж байгаа юм. 42 настай нэгэн эмэгтэй бүрэн тээлттэй 11 хүүг хорвоод авчирсан аж. Мария Эрнандес гэдэг энэ эмэгтэй өнгөрөгч лхагва гаригт хоёр цаг өвдөж, тарчилсны эцэст амжилттай амаржжээ. Тэрбээр 38 долоо хоног тээсний эцэст 11 хүүхэдтэй болсон гэнэ.

Эрнандес нөхөртэйгээ хүүхэд олох гээд болохгүй байсан тул үр суулгуулах ажилбарыг хийлгүүлсэн гэнэ. Сонирхолтой нь, тэд тооцоолж байснаасаа илүү хүүхэдтэй болжээ. 11 хүүгийн зургаа нь усны дусал шиг адилхан царайтай бөгөөд хүүхдүүд бүгд хэвийн байдалтайгаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж.

download

11-babies

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …