Эмэгтэйчүүдэд байх ёстой гол зүйл бол уруулын будаг

12495160_887024814729371_4700510025900021399_nНүүрээ буддаггүй эмэгтэй хүн тун ховор. Өдөр тутам биш юмаа гэхэд онцгой өдрүүдээр зайлшгүй будах хэрэгтэй. Энэ нь эмэгтэй хүнийг илүү эрч, хүчтэй дур булаам байдлыг тодотгодог юм. Үүний тулд танд зайлшгүй байх ёстой хамгийн гол зүйл бол уруулын будаг.Уруулын будаг нь үнэтэй байна уу? хямдхан байна уу хамаагүй хамгийн гол нь танд зохисон байх ёстой. Өөртөө тохирсон мөн өөрийн зан чанарт тохирсон өнгийн уруулын будгыг заавал цүнхэндээ авч яваарай гэж зөвлөе.

БУЦЛАМ УЛААН
Унаж тусмаар дур булаам төрхийг улаан уруулын будаг бэлэглэнэ. Ийм өнгө ямар ч эмэгтэй хүний царайг тэр дор нь эрч хүчтэй харагдуулж чаддаг “галзуу” өнгө юм. Энэ өнгө таны уруул дээр шууд анхаарлыг татах учраас нүдээ тийм ч тод биш, бүдэг өнгөөр будаарай.

– ЖИМСГЭНИЙ ЯГААН
Жимсгэний ягаан өнгө бол ягаан туяатай улаан өнгө юм. Энэ нь час улаан шиг хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй. Харин илүү гэнэхэн, сээтэгнүүр тэгсэн хирнээ яахаас ч буцахгүй омголон төрхийг танд бий болгоно. Хэтэрхий тод санагдаад байвал бүдэг ягаан өнгөөр нүдээ үл ялиг будаарай. Тэгвэл таны уруул тэгтлээ анхаарал татахгүй. Жимсгэний ягаан өнгө царайнд туяа татаж гэрэлтүүлж өгдөг.

– УЛБАР
Энэ өнгийг сонгохдоо хуурай, гялалздаггүй улбар будаг сонгох хэрэгтэй. Хэт их гялалздаг улбар өнгөтэй будаг нь хүмүүсийг үргээж орхино. Харин хуурай улбар өнгөөр будаад, тоорын ягаанаар хацраа өнгөлж, нүдэндээ натураль будалт хийвэл та хөгжилтэй бөгөөд цоглог харагдана.

– ЧАВГАНЫ ХӨХ УЛААН
Энэ өнгө их хатуу. Хатуу байх тусмаа хүсэл татам. Хатуу байх тусмаа онцгой. Хэр баргийн эрийг өмнөө сөхрүүлэх дэндүү гэмээр ихэмсэг төрхийг бүрдүүлэхийг хүсвэл та энэ өнгийг сонгоорой. Цонхигор цайвар царайтай хүмүүст илүүтэй тохирно. Учир нь чавганы өнгө өөрөө хүйтэн тонтой юм.

– ЯЛДАМ ЯГААН /Саарал ягаан/
Саарал ягаан өнгийн уруулын будаг дулаан тонтой арьстай бүсгүйчүүдэд бүр сайн тохирно. Өнгөлөгчгүйгээр хэрэглэхэд ялдам, зөөлөн харагдана Мөн дээр нь өнгөлөгч нэмээд эрч хүчтэй харагдаж болно. юм. Энэ өнгө өөрөө их зөөлөн учраас та нүдээ тодоор будаж болно.

– ГЭНЭН ЯГААН
Сахилгагүй, дэггүй харагдуулах энэ өнгийн уруулын будаг таны доторх золбоолог хөгжөөн дэмжигч охины дүрийг санагдуулам. Ийм ягаан өнгө ямар ч арсанд тохирдог ба та илүү анхаарал татах төрхийг бий болгохыг хүсвэл ягаанаар , харин арай зөөлрүүлэхийг хүсвэл ягаан туяатай шаргалаар хацраа өнгөлөхөд болно.

– ТООР ЖИМСНИЙ ӨНГӨ.
Тоорын өнгөтэй уруул таныг романтик бөгөөд залуулаг харагдуулна. Тиймдээ ч болзоонд явахдаа түрхэхэд яг тохирно. Жаахан улбар туяатай өнгөлөгчөөр хацраа өнгөлвөл таны уруулын өнгө түүнтэй уусч, таны царай бүхэлдээ нэг тийм “үнсээд авмаар” болохыг та харна. Үл ялиг боронзон гялалзуулагчтай өнгөлөгч, нүдний будагтай хослуулаарай.

– ЗӨӨЛӨН УЛААН
Зөөлөн бамбагар, нүцгэн өнгийн уруул юугаараа ч юм бүсгүй хүнийг гайхалтай тачаангуй харагдуулдаг. Та өөрийнхөө арьсны тоноос нэг юм уу, хоёр тон бараан өнгийн будаг сонгоорой. Нэг их өнгөлөгч нэмээд хэрэггүй.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …