Монгол улсаас химийн зэвсгийн шинжээч хурандаа, доктор Д.Эрдэнэцогт тус шагналыг 2013 онд баг хамт олноороо хүртсэн байдаг. Гэвч даруу төлөв зангаасаа болж, энэ талаарх мэдээллийг олонд хүргэхийг хүсээгүй хэмээн ойр дотны хүмүүс нь ярьсан юм.
Энэ үйл явдал 2013 онд болсон бөгөөд Нобелийн Энх тайвны салбарын шагналыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэдэх Химийн зэвсгийн хориглох байгууллага (OPCW)-ийн гишүүдэд олгосон билээ. НҮБ-ээс Сирийн химийн дайныг зогсоохоор 23 химийн зэвсгийн шинжээч Сири улсыг зорьсны нэг нь Монгол хүн байсан юм.
Сирид химийн зэвсэг ашиглахыг зогсоосон гавьяаг нь үнэлж эдгээр шинжээчдэд Нобелийн шагнал олгосон байна.
ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ
1962 онд Завхан аймгийн Ургамал суманд малчны гэрт төрсөн. ОХУ-д цэргийн дээд академи, АНУ-д Аюулгүй Байдлын Коллеж, Хуулийн сургууль, Европын Холбоонд НАТО-н цэргийн сургууль төгссөн.
үргэлжлэлийг энд дарж уншина уу.