Манайханд 40 хүрсэн л бол биеийн харьцаа мэтийн зүйлд санаа зовох хэрэггүй гэх ойлголт бий. Тэгвэл олны танил сайхан бүсгүйчүүд 40 насанд ч гуалиг сайхан хэвээрээ байж чаддагийг үлгэрлэсээр яваа. Тэдний нэг болох гавьяат жүжигчин У.Уранчимэг өдгөө 40 насны босгыг хэдийн давсан. Гэсэн ч “Муухай эмэгтэй хүн гэж байдаггүй, залхуу эмэгтэй хүн л гэж байдаг” хэмээх алдартай үгний тод жишээ болсон, топ Б.Одгэрэл, Д.Болормаа нараас ч дутахааргүй биеэ сайхан авч явдаг. Мэдээж түүний уран бүтээлээс илүүтэй гоо сайхан, хувийн амьдрал нь олны анхаарлын төвд байдаг. Тэгвэл энэ удаа түүний төгс галбир, мятрашгүй дайчин цоглог байдгийн нууц олонд илчлэгдлээ.
Тодруулбал, эрхэм гавьяат маань бодибилдингийн Азийн хошой аварга М.Сарангоо багшийн үнэнч шавь нарын нэг юм байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр М.Сарангоо багшийн клубт байнга хичээллэж, төгс галбирлаг биеэ хадгалдаг аж.
Жүжигчин бүсгүй энэ тухай цахим хуудсандаа бичиж, багшдаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ багшийнхаа болон өөрийнхөө зургийг нийтэлжээ. Ингэснээр зорсон юм шиг биетэй М.Сарангоо багш шавь нараа ч бас тийм л төгс галбиртай болгодог гэдгийг батлаад өгөв бололтой.