Тайра Банкс 42 насандаа ээж боллоо

TyraАлдарт загвар өмсөгч Викториа Секретийн сахиусан тэнгэр байсан модель Тайра Банкс 42 насандаа ээж боллоо. Тэрээр хүүхэлтэй болохын тулд тээгч эх ашигласан юм. Сүүлийн 2 жил модель маань Норвегийн зурагчин Эрик Аслатай үерхэж байгаа юм. Тэд ийнхүү эцэг эх болсон бөгөөд өчигдөр хүү нь мэндэлсэн юм. Мөн тэд хүүдээ Иорк хэмээх нэр хайрлажээ. Тайра Банкс өөрийн инстаграммдаа ” Миний хамгийн залбирч хүсэн хүлээсэн бэлэг маань ирлээ. Түүний нүд хуруу нь надтай, уруул эрүү нь Эриктэй адилхан. Мөн бидний хүүг тээж, анхаарч бидэнд төрүүлж өгсөн сахиусан тэнгэр мэт тэр эмэгтэйд талархаж байна. Иорк Банкс Асла энэ дэлхийд тавтай морил” гэж бичсэн байна.

tyra boy

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

МҮОНТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэг 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

МҮОНТ уран бүтээлчид энэ жилийн шинэ оны баяраар үзэгчдэдээ олон сонирхолтой, баярын  хөтөлбөрүүдийг бэлтгэлээ. 1982 …