Ерөнхий сайд МАХН-ын дарга Н.Энхбаяртай Шадар сайдын асуудлаар тохироо хийснээр суудлаа хамгаалж үлдлээ

145402781656aab428378b5
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлыг өчигдөр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дамнуулан зургаан цаг гаруй хэлэлцэж арай гэж шийдвэрлэлээ.
 
Чуулганы хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулах болон огцруулахгүй байх гэсэн хоёр чиглэлээр УИХ-ын 76 гишүүн нэлээд өргөн фронтоор “дайн”-д оролцож өөр өөрсдийн байр суурийг хамгаалан тэмцэлдлээ. Адаг сүүлд нь Ардчилсан нам тэргүүтэй хамгаалагч тал ялалт байгуулж, довтлогч талыг няцааж чадсан юм. Тэднийг ялалт байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн улс төрийн хүчин бол яах аргагүй МАХН болон МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг байлаа. Засагт хамтарч байгаа тэд Н.Энхбаярын захиасыг тун ч “онц” дүнтэй биелүүллээ. Харин “эсэргүү” болсон Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нар огцруулах кнопыг дарсан. Үүнийг МАХН тусдаа авч хэлэлцэх биз.
     Шударга ёс эвслийн араас тугаа намируулсаар Засгаа хамгаалж үлдсэн улс төрийн хүчин бол ИЗНН байлаа. С.Оюун болон С.Дэмбэрэл нар Оюутолгойн гэрээнд алдаа гаргасан нь яах вээ. Засаг төр тогтвортой байж сандал ширээ ганхахгүй байх нь дээр гэж үзсэн бололтой.
   Ямартаа ч Засгийн газрыг хамтарч байгуулсан хэд маань хамтаараа лаг байсаар асуудлыг өөрсдийн талд шийдэж чадлаа. Харин гарын үсэг зурсан 19 гишүүний 13 нь харьяалагддаг сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдад хариуцлага тооцох гэсэн боловч харамсалтай хүчин мөхөсдлөө. За, ингээд УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачлан өргөн барьсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулах асуудал тал бүрээсээ маш их улс төр дагуулсны эцэст өнгөрсөн шөнө нэг юм дуусгавар болох нь тэр.
Намын даргын төлөөх тэмцлээ нам дотроо сэм өрнүүлэх болсон Ч.Сайханбилэг энэ асуудал дээр намын даргадаа “мад” тавиулсныхаа дараагаар хамгийн түрүүнд түших хүн нь Н.Энхбаяр байлаа. Тэрбээр, МАХН-ын даргыг өөрийн талд үлдээж байж л Засгийг хамгаална гэдгээ ойлгосон учир сонголтоо эргэлт буцалтгүй хийсэн хэрэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу…

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …