Алуурчинтайгаа найзлав

ce86086a40c145dgreatНэгэн сонирхолтой үйл явдал Казахстаны Тараза хотод болсон байна. 88 настай эмгэнийг хороох захиалга авсан хөлсний алуурчин өрөвдсөндөө энэ хэргийг үйлдэхээс няцаад өөрөө цагдаа нар дээр иржээ. Тэтгэврийн хөгшний хоёр өрөө байрыг өөрийн болгохыг эрмэлзсэн нэгэн залилан мэхлэгч эмэгтэй Валентина Басова эмгэнийг хороолгохоор захиалсан аж. Байрыг нь өөрийнхөө нэр дээр болгох гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтэл амссан тул залилан мэхлэгч эмэгтэй эцсийн арга хэмжээгээ авахаар шийдсэн гэнэ.

Эмгэний амийг хороох үүргийг өмнө нь хоёр ч удаа ял шийтгэл хүлээж байсан 22 настай Эльхам Аллахвердиев гүйцэтгэх ёстой байсан юм. Гэвч түүний зүрх нь хүрээгүй байна. Тэрбээр татгалзвал захиалагч эмэгтэй өөр хүнийг олно байх гэж шийдээд зөвшөөрсөн дүр үзүүлсэн хойноо цагдаа нарт очиж мэдүүлэг өгчээ. Гэмт хэрэгтэн эмэгтэйг баталгаатай барьж авахын тулд хууль сахиулагчид бүхэл бүтэн тусгай ажиллагааг зохион байгуулсан аж. Эмгэнийг үхсэн болгоод, захиалга өгсөн эмэгтэйг алуурчинд мөнгө төлөх үеэр саатуулжээ.

Өдгөө Басова эмгэн Эльхамыг өөрийн аврагч гэж үздэг бөгөөд гэртээ урьж, дайлж цайлах дуртай гэнэ шүү. Харин залуу өөрөө хүнлэг ёс дотроос нь хатгасан тул захиалгыг биелүүлээгүй гэдгээ хэлдэг байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …