
1.Умардын сансрын нисэгч наран дээр буусан мэдээ


2.Бразилийн хөл бөмбөгийн ДАШТ-ын үеэр БНАСАУ-ын багийн гайхамшигт ялалт

Өнгөрсөн зун Бразильд болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр БНАСАУ-ын баг дэлхийн хүчтэй хүчтэй багуудыг ялсан тухай мэдээлэл умардын телевизээр гарсан. Угтаа бол БНАСАУ-ын хөл бөмбөгийн баг энэ том тэмцээнд оролцоогүй билээ.

3. Хөлбөмбөгийн багаа хэлмэгдүүлсэн тухай

Харин 2010 онд Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Умардын баг үнэхээр оролцсон. Гэхдээ ямар ч амжилт үзүүлж чадалгүй гурван удаа тоглоод гурвууланд нь хожигдсон.
Бразильчуудтай тоглохдоо гайгүй амжилт үзүүлж 1;2-оор хожигдсон бол Португалийн багт 0;7-оор дийлдсэн юм. Энэ тэмцээнийг умардын телевиз түүхэндээ анх удаа шууд дамжуулан үзүүлсэн болохоор хэн ч маргах аргагүй.
Тэмцээн өндөрлөснөөс хойш хэдэн долоо хоногийн дараа Умард Солонгос өөрийн хөлбөмбөгийн багийг аймшигтайгаар хэлмэгдүүлэн шийтгэсэн хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн.

Багийн дасгалжуулагч, гол гол хэдэн тамирчныг тэмцээнд амжилтгүй оролцсоных нь төлөө хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх лагерьт илгээсэн гэдэг. Олон улсын хөлбөмбөгийн холбоо Умардын эрх баригчдад асуулга явуулахад ямар ч шийтгэл оногдуулаагүй гэсэн хариу өгчээ.
4. Өмнөд Солонгосын хил дээрх хий үзэгдлийн тосгон

БНАСАУ-ын эрх баригчдын хэлдгээр бол энэ тосгонд ХАА-н хамтрал, эмнэлэг, хоёр сургууль, хүүхдийн цэцэрлэг байдаг гэдэг ч байнгын оршин суугчтай гэсэн ямар ч шинж тэмдэг үгүй. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлдгээр бол энэ тосгон нь өмнөдийн капиталист ах дүү нартаа коммунист Солонгосын сайн сайхан амьдралыг харуулах үзүүлэн гэнэ.

5. Ким Чен Уны авга ахын аймшигт үхэл

Гэтэл Ким Чен Ун засгийн эрхэнд гараад хоёр жил болмогцоо түүнийг бүхий л албан тушаалаас нь огруулаад баривчилж дараа нь цаазлах нь тэр. Түүний гэр бүлийнхэн, бага насны хүүхдүүдийг хүртэл цаазалсан гэсэн яриа бий.

Тэр бүү хэл “ард түмний дайсан” Чан Сон Тхэкийг зүгээр ч нэг буудаагүй, удаан хугацаагаар хооллоогүй зэрлэг нохдод амьдаар нь хаяж өгсөн гэж дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлүүд бичсэн. Гэхдээ бүр ч амь тасартал нь байлгалгүй гаргаж аваад хээр хаяснаар тэд нь тэндээ тарчилж үхсэн гэж бичиж байлаа.
……..
Үйл явдал яг тэгэж болсон эсэх нь тодорхойгүй ч энэ бүхэн Умардын амьдралд болсон нь ойлгомжтой. Харин хамгийн эхний хэвлэлийн хоёр мэдээлэл бол үнэхээр энэ орны төв хэвлэлүүдээр явсан мэдээлэл.
Эх сурвалж: www.assa.mn