“Save the Children” хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас 2015 онд эцэг эх, харгалзах хүнгүй 26 мянган хүүхэд Европ тивд ирсэн гэж мэдэгдлээ. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд Европт ирсэн 10 мянга гаруй цагаач хүүхэд сураггүй алга болжээ. Мөн улсын бүртгэлтэй мянга мянган эмзэг давхаргын хүүхэд сураггүй болоод байгаа тухай албаны хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүүхдийг хүний наймааны золиос болгох, бэлгийн мөлжлөгт татан оруулсан байх магадлал өндөр байгаа аж.
“Гэхдээ тэдгээр алга болсон хүүхдүүд бүгд гэмт хэрэгт холбогдсон гэсэн үг биш. Зарим нь гэр бүл дээрээ очсон байж ч болох юм. Зүгээр л бид тэднийг хаана, хэнтэй, юу хийж байгааг нь л мэдэхгүй байна”
Ийнхүү Европол анх удаа сураггүй бологсдын тоог албан ёсоор гаргаад байгаа юм. “Гэхдээ тэдгээр алга болсон хүүхдүүд бүгд гэмт хэрэгт холбогдсон гэсэн үг биш. Зарим нь гэр бүл дээрээ очсон байж ч болох юм. Зүгээр л бид тэднийг хаана, хэнтэй, юу хийж байгааг нь л мэдэхгүй байна” хэмээн Европолын тэргүүн ярилцлага өгчээ.
“Европын холбоо тэдгээр хүүхдүүдийг хайж олох, тэдэнд тусламж үзүүлэх, гэр бүлтэй нь холбогдох зэрэг хариуцах байх” хэмээн Олон улсын цагаачлалын албаны төлөөлөгч мэдэгджээ.
эх сурвалж: everyday.mn