Зика вирус бэлгийн замаар халдварлажээ

eb26d2_mosquito_zuka_x800Дэлхий нийтийг цочроогоод байгаа нэгэн халдвар болох Зика вирус маш хурдацтай тархсаар байгаа юм. Энэхүү халдвар нь Латин Америкийн орнуудаас гаралтай бөгөөд шумуулаар дамжиж халдварладаг гэсэн мэдээ байсан юм. Харин саяхан Халдварын голомтот орноос ирсэн хүнтэй бэлгийн харьцаанд орсон иргэн Зика вирусээр халдварласныг тогтоожээ. Хамгийн аюултай нь энэ иргэн Техас мужийн Даллас дүүрэгт байжээ.

Одоогоор Зика вирусны эсрэг эм, вакцин гараагүй байгаа бөгөөд энэ оны сүүлээр туршилтын хувилбар гарах талаар мэргэжлийн байгууллагууд мэдээллээд байгаа. Ихэнхдээ халуун орны шумууланд хазуулах замаар халддаг уг вирус хүн хоорондын бэлгийн замаар халдварлах боломжтой талаар мэдээлж байсан юм.

Зика халдварласан таван хүн тутмын нэгд нь халуурах, тууралт гарах, нүд үрэвсэж улайх шинж тэмдэг илэрдэг гэнэ.

Өмнө нь бэлгийн замаар халдварласан маш ховор тохиолдол бүртгэгдэж байжээ. Нэгэнт халдварласан эхээс хүүхэд төрөхдөө микросефали хэмээх хэт жижиг толгойтой төрөх гажиг илэрдэг гэж үзэж байгаа ч одоогоор холбоосыг нь баталж чадаагүй байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …