Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна

c40dc4861be4a22ebigӨнөөдөр Төрийн ордонд гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас А танхимд хуралдаж УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ өдөр хэлэлцэхээр тусгажээ. Хуульзүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Б танхимд хуралдаж мөн л Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг хэлэлцэхээс гадна Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Харин үдээс хойш 14.00 цагт Б танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлж УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ард нийтийн санал асуулгын тухай хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэх юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …