Энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар сонгох санал хураалт эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Айова мужид намын идэвхтнүүд ирээдүйн Цагаан ордны тэргүүн аль намаас нэр дэвших, ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчдийг хэлэлцэж, шийдвэрээ гаргаж байгаа юм.
Урьдчилсан байдлаар сөрөг хүчин Бүгд найрамдах намаас сонгуульд нэр дэвших бодолтой байгаа 10 нэр дэвшигчээс Техас мужийн сенатор Тед Круз, тэрбумтан Дональд Трамп болон Флорида мужийн сенетар Марк Рубио нар тэргүүлж эхэллээ. Харин эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй таван нэр дэвшигчээс Хилари Клинтон илт давуугаар тэргүүлж эхлэв. Зохион байгуулагчид нийт саналын 97.8 хувийг тоолж, нийтэд ийнхүү танилцуулсан байна.
Бүгд найрамдах намын идэвхтэнүүдийн өгсөн саналыг урьдчилан байдлаар тоолоход Тед Круз ялалт байгуулжээ. Тэрбээр 28 хувийн санал авсан бол тэрбумтан Трамп 24 хувь Марк Рубио 23 хувийн санал авчээ. Ихээхэн найдвар тавиад байсан хүний их эмч Бен Карсон 9 хувийн санал авсан байна. Ерөнхийлөгч аав, ахтай Жеб Буш 15 хувийн санал авчээ.