Нэг хэсэг “NTV” телевизээр хэсэг бүлэг хүмүүст зориулсан “Үнэн үү” ток шоуг хөтлөн үзэгчдэд хүргэж олны танил болсон эрхэм бол Р.Нямбаяр. Мөн “Монголын саятан” нэвтрүүлгийг нь уншигч та бүхэн үзэж байсан биз ээ. Тэрбээр анхны FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Өдгөө жүжигчин Золоотой хамтран “Хайртай” ток шоуг хийнэ сошалд цацаж буй гэдгийг та бүхэн андахгүй мэднэ.
Тэгвэл хөтлөгч залуу маань “Оюутан болоод ийм хүүтэй болсон юм.Цаг хугацаа хурдан юмаа…Бид хоёрын хоорондоо ярилцаж байгааг сонсоод та хэд элгээр явчих байх даа” хэмээн хүүгээ танилцууллаа. Түүний хүүг Н.Эрхэс гэдэг.
эх сурвалж: urlag.mn