Хөл муутай хөгшинийг сугадан авч явж дээрэмджээ

images Энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүрэгт 50 настай, хөл муу хөгшинийг хоёр залуу дээрэмдсэн хэрэг гарчээ.

ТОдруулбал, хохирогч Ж.Бямбацэрэнг гэрлүүгээ харьж явах замд хоёр залуу араас нь ирж хоёул зэрэг сугадан хүний нүднээс хол аваачин цүнхийг нь булаагаад зугтсан байна. Ийнхүү дээрэмдүүлсэн хөгшин учир явдлаа хэлэн Хан –Уул дүүргийн цагдаа нар бүртгүүлсэн боловч огтхон ч тоохгүй байжээ.

Ард иргэд нь хохироод байхад хууль сахиулагчид маань харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй мэт аашлах болж. Ихэнхдээ хулгай дээрэмийн гэмт хэрэгт биеэ хамгаалах чадваргүй хүүхэд хөгшид эмэгтэйчүүд маань өртсөөр байна. Тиймээс ганцаараа явахдаа анхаарал, болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.

О.Наранцацралт

ugluu-logo5

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …