“Би хоолны дэглэм барих гэж их хичээсэн. Гэхдээ чадахгүй юм билээ. Үргэлж л амттан руу гараа сарвайдаг байсан. Харин чи эмчээс хэдхэн сарын дараа үхнэ гэдгээ дуулахаар толгойд олон юм бодогддог юм билээ. Хэд хоногийн дараа би шүршүүрт орж байтал ванн хагарсан. Турахгүй бол үнэхээр болохгүй юм байна гэдгийг би тэгэхэд л ойлгосон юм” гэж Брэйнан бүсгүй өгүүлэв.
Улмаар тэр турахыг хүсэгчдийн нийгэмлэгт элссэн байна. Тэндхийн зааварлагчид хүн бүрт зориулсан турах хөтөлбөрийг боловсруулж, хоолны дэглэмийг нь баталж өгдөг аж. Эхний долоо хоногт бүсгүй дөрвөн килограмм жин хаясан бол гурван сарын дараа гэхэд жин хаялт 30 килограммд хүрчээ. Өдгөө 31 настай Брэйнан бүсгүй илүүдэл жингээсээ ангижраад зогсохгүй удаан хугацаанд тарчилж байсан хөл өвдөлтөөсөө салсан гэнэ
эх сурвалж: shar.mn