Хог дээрээс 15 мянган евро олжээ

1201602051454648336Германы төв хэсэгт орших Эрфурт хотын хог тээвэрлэдэг машины жолооч 80 настай гэр бүлийн хосын хог дээр хаясан буйдан дотроос 15 мянган евро олсон байна. Тэд хуучирч муудсан буйдангаа хог дээр хаяулахын тулд машин хөлсөлж авчээ.

Өндөр настай гэр бүлийн хос байраа сольж нүүхдээ хуучин тавилгаасаа ангижрахаар шийдсэн аж. Тэгтэл буйдан дотор мөнгө нууснаа мартаж орхисон гэнэ. Германы хуульд заасны дагуу 28 настай жолооч олсон мөнгөнийхөө гурван хувийг буюу 450 еврог авах юм. Үлдсэн мөнгийг гэр бүлийн хосод буцааж өгнө.

эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …