Дархан-Уул: Тэргүүний төлөөлөгчдөд шагнал гардууллаа

12662611_169350053438090_7665492856859076556_nНутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөнөөс хойш Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж ирсэн, орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого шийдвэрийг тодорхойлж ирсэн түүхэн замналтай байгууллага юм.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие дааж шийдвэрлэхэд мэдлэг оюунаа дайчлан ажилласан ИТХ-ын төлөөлөгчдийг шагнан урамшууллаа.
Аймгийн ИТХ-ын “Тэргүүний төлөөлөгч”:
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Батбаярын Бат-Эрдэнэ
2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Гонгорын Гантулга
3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Борхүүгийн Батбаяр
“Найрамдлын дархан” тэмдэг
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Хайван-Ёндонгийн Батбаяр
Монголын удирдлагын холбооны дээд шагнал “Соёмбо”:
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Рэнцэнгийн Эрдэнэбаяр
2. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Буяндалайн Эрдэнэтулга
3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Дагвацэрэнгийн Амгалан
4. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Очирдавгын Цолмон
5. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Очирын Баттулга
Нутгийн удирдлагын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг:
1. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Баярын Даваасамбуу
2. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Пэрэнлэйгийн Оюунгэрэл
3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чантуугийн Баярцэцэг
4. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Дүүжийгийн Дэлгэрбаяр
5. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Батаагийн Батжаргал
Монголын нутгийн удирдлагын холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр
1. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Магсаржавын Энхбаатар
2. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Батбаярын Мөнхбат
3. Давгадоржын Гантуул
4. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Гүрринчингийн Сүхээ
5. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ганбаатарын Баянмөнх
Дарханыхаа 100-гаад мянган иргэдийг төлөөлж, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, тэдний хүсэл шаардлагыг төр захиргааны байгууллагын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд тусгах, төр ба иргэнийг холбох гүүр болж, мэдлэг оюунаа дайчлан ажилласан орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шилдгүүдээ аймгийн ИТХ-аас тодруулан шагналаа.12661956_169350246771404_5783234486898069975_n 12670080_169350276771401_28006996657886389_n

12592653_169350613438034_3866588042090560371_n 12643022_169350730104689_5612110257946382129_n 12647055_169350230104739_6610537920938309707_n 12647120_169350493438046_3938874995696390604_n 12647301_169350713438024_3080215058631219831_n 12647327_169350563438039_5607791643403152293_n 12647424_169350296771399_1040870687461121285_n 12650840_169350496771379_7749651144118888887_n 12654708_169350486771380_6792371119869893050_n

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …