Хулсны баавгайг дэлхий нийтэд таниулна

huls  Хятадын амьтан судлаачдын байгуулсан “Хулсны аварга баавгай” суваг ирэх сараас интернэтээр цацагдахаар болжээ. Чендугийн хулсны баавгайн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч “Синьхуа”-д өгсөн ярилцлагадаа “Бид хулсны баавгайг дэлхий нийтэд таниулах үүднээс интернэтээр 24 цагийн турш шууд эфирээр цацахаар төлөвлөж байна” гэв.

Түүний ярьснаар ирэх сард Сычуань мужийн хулсны баавгайн амьдралыг интернэтээр цацаж эхлэх гэнэ. Өндөр чанартай 28 камер нь 80 орчим хулсны баавгайн амьдарлыг харуулна. Ipanda.com  гэсэн хаягаар орж шууд үзэх боломжтой аж.

Хятадын амьтан судлаачид хулсны баавгайг авран хамгаалахын тулд сүүлийн 30 жил идэвхтэй ажиллаж буй. Хятад болон дэлхийн бусад улсыг оролцуулбал 1600 хулсны баавгай амьдарч байна.

Ugluu.mn

З.Байгалмаа

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …