Баян-Өлгийд Хятад ажилчид Монгол иргэдийг барьцаалжээ

Хятад ажилчид Монгол иргэдийг барьцаалав

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуурын ойролцоо иргэн Д гэр бүлийн гурван хүний хамт Ланд-80 маркийн машинтай явж байгаад хятад ажилчдын машинтай мөргөлджээ. Хятад ажилчид зам засвар хийж байсан бөгөөд хоорондоо хэсэг ярилцсаны дараа унаж явсан хүмүүсийг барьцаалсан байна.

Монгол иргэд цагдаад дуудлага өгсөн боловч хятадууд Толбо сумын хэсгийн төлөөлөгчийг хүртэл барьцаалсан байна. Улмаар шөнийн 02.00 цагийн үед Баян-Өлгийн аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн, аймгийн гадаад иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар хамтран очиж, хэлэлцээ хийснээр иргэдийг суллажээ. Азаар хүн бэртээгүй байна. Барьцаалагдсан хүмүүс Толбо сумын иргэд байжээ.

Одоогоор тус суманд 200 орчим хятад ажилчин байдаг. Тэдний 70 орчим нь зам засварын ажил хийдэг. Мөн хятад ажилчин ачааны машинаар иргэн Д-гийн машиныг мөргөсөн нь санаатай үйлдсэн хэрэг ч байж болох гэнэ.

эх сурвалж: 

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …