МАХН Ногоон намтай хамтрах гэрээ байгуулжээ

145525708456bd75fc45f13

Сар шинийн нэгэнд МАХН Монголын Ногоон намтай хамтран УИХ-ын сонгуульд оролцохоор болж, гэрээ байгуулжээ.

Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон. Үүгээр МАХН 18-д эрэмбэлэгдэж байсан бол Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар гуравт бичигдэх боломжтой болжээ.

Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн эрэмбээр нэгд МАН, хоёрт Ардчилсан нам, гуравт Монголын ногоон нам жагсдаг байна.

УИХ-ын сонгуульд МАХН МАН-тай эвсэж оролцож магадгүй байсан ч эхний ээлжинд Монголын Ногоон намтай хамтран оролцохоор болж, гэрээгээ байгуулаад байна.

Онцлоход, МАХН нь 2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН-тай нэгдэн эвсэл байгуулж оролцсон юм. Ингэснээр УИХ-д 11 суудал авсан. Гэвч сар шинийн өмнө МҮАН Ардчилсан намтай хамтрах шийдвэр гаргаснаар МАХН-аас өрх тусгаарлан УИХ-ын сонгуульд оролцох нь нэгэнтээ тодорхой болсон байсан билээ.

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …