“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд нар цагаан сарын битүүний барилдаан дээр хүрэлсэн ирсэн ажээ. Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар, Монгол Улсын манлай уяач Д.Цэрэнжигмэд нар алтан оройтой малгайгаар ижилсэн гоёжээ. Монголдоо толгой цохих баян эрхмүүдийн гоёл нэлээдгүй өндөр үнээр бүтсэн гэдэг. Тэд цагтаа бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүлийн “Азийн баячууд” буланд гарч байсан юм. Монголын зах зээлийг “Макс” группийн супермаркетууд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, түргэн хоолны “Берлинбургер”, “Макспот” халуун тогооны хоолны сүлжээ, цонх, хаалганы үйлдвэрлэлийн “Макс уйндовс”, барилгын “Макс өргөө”, брэнд хувцасны “Макс фэшион”, тавилга хийгээд бэлэн хувцасны жижиглэн худалдааны “Макс Маll”, “MAXCENTER” төвүүд, түүнчлэн уул уурхай, алтны салбар дахь “МАХ MINING” гээд бүгд эзэгнэжээ. Үүн дээр тун саяхан үүдээ нээсэн дэлхийд алдартай “Ramada” зочид буудлын салбарыг тэд Улаанбаатарын төвд байгуулсан явдлыг нэмэх ёстой. Нийслэлийн яг төв дунд 650 мянган ам метр ашигтай талбайг эзэмшиж, 2000 гаруй ажилтантай болсон нь ах дүүс “эзэнт гүрэн” сүндэрлүүлснээс ялгаагүй ажээ.
Үүн дээр нэмээд хурдан удмын 500 морьд бий бөгөөд АНУ-ын Кентаки мужийн алдартай морин тойруулгын уралдаанд Монголын ах, дүү бизнесмэний морьд цахиур хагалж байгаа юм.
Энэ ах дүүсийн амжилтын түүх тэвчээртэй шаргуу хөдөлмөрийн үр шимээр юунд ч хүрч болохыг харуулж байна” хэмээн бичсэн байдаг.
эх сурвалж: paparatsi.mn