Б.Сарандаваа цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ

6j933nrqek4ea0mb97urmdl810Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд “Монгол Аура” төвийн захирал Б.Сарандаваа “Таван хишгийн даллага” лекцээ UB palace-д зохион байгуулдаг. Түүний энэхүү лекцтэй холбоотой шуугиан тарьсан мэдээллүүд цахим сүлжээгээр нилээд газар аваад байгаа юм. Харин эдгээр сөрөг мэдээлийн хариуг Сарандаваа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр “Миний тухай зарим нэг ташаа мэдээлэл цацагдаж байна. Үүнийг надад атаархсан цөөн хэдэн хүний явуулга гэдгийг мэдэж байна. Миний бие ард түмнээ хэзээ ч мал гэж үздэггүй ба өөрийн судалсан, уншсан, өвлөж авсан мэдлэгээсээ ард түмэндээ хуваалцаж байдаг билээ.

Миний ард түмнийг мал хэмээж буй тэдгээр хүмүүс өөрсдөө хэн бэ? Тэдгээр хүмүүсийг Монгол Аура энергийн төв дээр ирж миний хийсэн бүтээн босгосон зүйлийг өөрсдийн нүдээр үзээд дараа нь шүүмжил гэж хэлмээр байна. Монголын ард түмэн тэнгэр эртнээс өдгөөг хүртэл буян хишгээ даллан дуудаж ирсэн уламжлалтай. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

Зарим хүмүүс буруу ойлгож байна. UB палас 3,000 хүний суудалтай, 100 билетийг палас авдаг. Манай ТАВАН ХИШГИЙН ДАЛЛАГА лекцийн билет 6 жилийн өмнө 10,000 байсан өнөөдөр ч 10,000 хэвээрээ байгаа.

Миний олж байгаа мөнгийг их боддог хүмүүс паласын зардал, реклам зар, хэвлэлийн гээд гарах бусад зардлыг нь тооцоод үзээрэй.  Өөдөө хаясан чулуу өөрийн тогой дээр гэдэг дээ.  Миний ард түмэн ухаантай хүмүүс ялгаж салгаж ойлгоно гэдэгт итгэлтэй байна.” хэмээн бичжээ.

sarandavaa

Б.Нараа

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …