Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд Батцэнгэл сумаас төрсөн аймгийн Сайн малчдын шагналыг гардууллаа.
Батцэнгэл сум нийт мал сүргийнхээ тоогоор аймагтаа хоёрдугаар байранд ордог. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 325,0 мянган толгой мал тоолуулсан нь Батцэнгэл сумын малчин ардын хөдөлмөр бүтээлийн үр дүн байлаа.
Гурван түмэн адуутай, адууныхаа тоогоор аймагтаа тэргүүлж, улсад айргийн тавд ордог Батцэнгэлчүүд Гал бичин жилийн босгон дээр амжилт ололтоор дүүрэн байна.