Хүмүүс янз бүрийн аргаар “од” болдог болсон цаг. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “сайн дүү” гэгдэж олны танил болсон Г.Сарангэрэл гэдэг бүсгүйг хүмүүс “хамгийн амархан од болсон хүмүүс”-ийн жагсаалтанд багтаадаг. Гэвч үнэндээ тэрбээр хамгийн хэцүү замыг туулж, олны танил болсон байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч алдаж, эндэж явсан бүсгүй өдгөө зөв үйлдэл хийж, зөв амьдрахыг хичээж яваа.
Аавдаа аминаасаа ч илүү хайртай гэдэг Г.Сарангэрэл тун ч үнэнч залуутай үерхдэг. Тодруулбал, түүний найз залуу бүхий л саад бэрхшээлийг давж, цаг үргэлж хайртай бүсгүйнхээ талд байсаар ирсэн. Тэгвэл тэд саяхан хайр дурлалаа баталгаажуулан, гэрлэлтээ батлуулаад амжсан. Харин Г.Сарангэрэл өчигдөр буюу валентины баярын өдрөөр хайртдаа хайраа илчлэн бие давхар зургаа дэлгэж олныг гайхшруулаад авчээ.
Эх сурвалж: Sharsonin.com