Монгол түмний уламжлалт гэрийн дотоод гадаад засаг чимэглэлийг багахан өөрчилж, хуримын ёслол зохион байгуулах бизнес Англид цэцэглэж байна. Нүүдэлчин түмний уламжлалт сууц болох гэрийг ийм үзэсгэлэнтэй болгон өөрчилжээ. Зуны улиралд Монгол гэрт хуримлах нь Англичуудын хувьд шинэлэг “моод” болж байна. Англид Монголын уламжлалт гэр 4000 орчим фунт стейрлингээр худалдаалагддаг. Зуны үдэш Монгол гэрээс тэнгэрийн оддыг тольдох романтик үдэш – Мартагдашгүй хурим болдог аж.