Утасны дуудлага авах боломжгүй үед арай гэж утсаа автал хэрэггүй хэн нэгэн залгасан байх нь стресс төрүүлдэг. Мөн чухал хүн залгаж буйг мэдэлгүй өнгөрөх нь ч бий. Тэгвэл таны iPhone хэн танлуу залгаж буйг хэлж өгөх боломжтойг та мэдэх үү? Энд зөвхөн дэлгэц дээр хадгалсан контакт гарах бус аудио хэлбэрээр мэдээлэх тухай онцолж байна.
1. Эхлээд тохируулга хийх контакт руу орж “Еdit” хэсэг дээр дарна. Тэндээс “Vibration (Default)” хэсэг рүү орно.
2. “Vibration” хэсгүүд дээрх бэлэн чичиргээн дээр тохируулж болох ч энэ дуудлагуудыг ялгахад тус болох нь эргэлзээтэй. Ээж залгах үед ээж, найз залгах үед найз гэж дуугарах чичиргээг бий болговол амар биз дээ. Үүний тулд “Custom” хэсгийн дор байгаа “Create New Vibration” дээр дарна.
3. “Tap to create a vibration pattern” (Чичиргээний чимээгээ үүсгэнэ үү) хэсэг дээр дарж Ээж, найз, аав, хөөрхөн, багш … юу хүссэн үгээ хэлж хадгална.Та онцгойлон хадгалахыг хүссэн хаягууд дээрээ энэхүү чичиргээ үүсгэх тохиргоог хийгээрэй.
Ингэснээр утас халаасанд байсан ч хэн залгаж буйг “Vibration”-ээр дамжуулан мэдэх боломжтой боллоо. Зөвхөн ring tone биш message tone хэсэг дээр ч тохиргоог хийх боломжтой юм.