Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү нийгмийн ажлыг голчилоод байгаа дуучин бол Нара. Ганц бие ээж тэрээр нийгмийн сайн үйлсийн төлөө чамгүй зүтгэж яваа юм. Эмчилгээ яаралтай хэрэгтэй байгаа бүсгүй, мэс засал хийлгэх зайлшгүй хэрэгтэй хүүхдэд хандив цуглуулж өөртэйгөө ижил ганц бие ээжүүдийг ч нэгтгээд амжсан. Харин тэрээр өнөөдөр улс төрд орохоор шийдсэн бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ” За тэгээд Сэтгүүлч мэргэжилтэй хүн Ерөнхийлөгч болсон байна, бас бөх, геологич юу юу билээ олон мэргэжлийн хүн төрд хийсэн хийгээгүй юмтай байгаад байдаг санагдаж байна гэвч дуучин эмэгтэй хүн болчихож болно байлгүй гэж бодтол нөхөртэй бүрэн бүтэн гэр бүлтэй эмэгтэй л төрд гардаг юм болов уу???” хэмээжээ. Магадгүй тэрээр нийгмийн сайн үйлс гэх мэт жижиг зүйлсээс залхаад улс төр рүү орохоор шийдсэн бололтой.
Б.Нараа