Өнгөрсөн долоо хоногийн дундуур өмнөд хөршийнхөн хууль бус үйлдэл гаргасныг манай 0306-р ангийн хилчид саатуулсан байна. Тодруулбал, “Долдугаар сарын 24-ний 23.30 цагийн үед Дорнод аймгийн нутаг Буйр нуурын усны мандал дээгүүр гэрэл анивчиж, моторын дуу гарсан байна. Хилчид уг чимээ, гэрэл гарсан зүгт ажиглалт хийж, улмаар усан эргүүлийн завь бусад хэрэгслээрээ очиход БНХАУ-ын зургаан иргэн нэг завь хөлөглөн улсын хил зөрчин загасчилж байсныг илрүүллээ.
Хил зөрчсөн загасчдыг саатуулах үед эсэргүүцэл үзүүлэн, зугтах оролдлого хийсэн учир хилчид анхааруулах арга хэмжээ авч саатуулсан аж.
Энэ хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагынхан нарийвчлан шалгаж байгаа юм байна. Дорнод аймгийн нутаг Буйр нуураар манай улс өмнөд хөрштэйгөө усан хилтэй. Усан хилийн зурвасыг зөрчин хятадууд үе үе хулгайгаар загасчлах явдал гардагийн нэг жишээ нь энэ юм.
Ugluu.mn