Нийтийн дууны шинэ өнгө төрх болсон Н.Ундрал ээжийн дуугаа хүргэлээ

12736494_1086728228036406_1855694845_oУран бүтээлийн өнгө аяс, стиль имижээрээ аргагүй л үе тэнгийнхэнээсээ ялгарч яваа залуу дуучин Н.Ундрал “Урт наслаарай ээжээ” нэртэй шинэхэн дуугаа сонсогч фэнүүддээ хүргэлээ. Эхийнхээ элбэрэл хайр, ач буяныг санан дурсаж уудам хорвоод урт наслуулж, удаан жаргаахыг хүссэн дуучин залуу эл бүтээлээрээ олны талархлыг хэдийнэ хүлээгээд эхэлж.

МУГЖ Ц.Түвшинтөгсийн дуулснаар сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Сүүдэр цармын цэцэг” дууг 20 гаруй жилийн дараа шинэ хөгжмийн найруулга, өвөрмөц өнгө төрхөөр амилуулж байсан авьяаслаг залуу маань өдгөө нийтийн дууны ертөнцөд нэгэн өнгө болон гялалзаж, олонд хүндлэгдсэн чадварлаг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэж яваа.

12746123_1086728224703073_51931671_n

Хөгжим бүжгийн коллежийг Ардын жүжигчин Б.Жаргалсайханы удирдлаган дор 2008 онд төгссөнзалуу дуучин Н.Ундрал ХЦДБЧ-д хоёр жил ажилласан бөгөөд чөлөөт уран бүтээлч болоод чамгүй удаж буй. Нутаг ус, эх орны тухай сэдэвтэй олон сайхан дуугаараа сонсогч түмнийхээ дунд хэдийнэ өөрийн байр суурийг эзэлсэн тэрбээр энэ удаа эгэлгүй ачлалтай ээжүүдээ баярлуулахаар ийн зэхжээ. Мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авдаг дуучин Н.Ундрал нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх бүрдүүлж, чамгүй ирээдүйтэй нэгэн гэдгээ хит бүтээлүүдээрээ харуулсаар явна.



Санал болгох мэдээ

Н.Номун-Эрдэнэ: Газрын сонсголыг улсын хэмжээнд зохион байгуулах ёстой

“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой  холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. …